m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.30 03:44
67
Нийлэмжтэй гэрлэлт

 

Эрүүл саруул, төв түвшин удам төрөх чухал хүчин зүйл нь ирээдүйн эцэг эхийн хоорондын сэтгэц-эрчим хүчний тохироо мөн. Урьд насны үйл үр хуримтлагдсаны эрхээр оюуны их хур нөөцтэй төрсөн ихээхэн авъяаслаг хүүхдүүдийн тухайд гэвэл тийм хүүхдүүд голдуу оюун санааны хувьд төдийгүй үйл үрийн хувьд бие биедээ ойролцоо эх эцэгт, өөрөөр хэлбэл, хэд хэдэн төрөлдөө гэр бүлийн түнш юм уу ойрын садан төрлүүд байсан эх эцэгт төрдөг тухай уншиж байсан.

Гэрлэлтийн талаархи түншүүдийн хоорондын сэтгэц-эрчим хүчний тохироо бол оюун санааны хур нөөцийн тухай ярихаа байя гэхэд ирээдүйн хүүхдийн бие сэтгэцийн эрүүл мэндийг тодорхойлогч нэн чухал зүйлүүдийн нэг байдаг. Энэ тулаар Е.И.Рерих захидлууддаа “Жам ёсны гэрлэлт” тогтох нь ирээдүйн аугаа их шинжлэх ухаан мөн гэсэн байдаг. Хүмүүс махбодоор ч хослох ёстой гэж амьд ёс зүйн номуудад өгүүлдэгийг санаж байгаа биз. Мөн чанартаа зөвхөн нэг махбодод харъяалагдах эцэг, эх эрүүл саруул, төв түвшин удмыг төрүүлдэг” гэж өгүүдэг. Гал нь устай, хий нь шороотой олонтаа хослодгийг бид амьдралаас мэддэг. Бүхэл бүтэн ард түмнүүд мөхсөн нь ингэж холилдсон шалтгаантай байдаг. Цаг нь болоход энэхүү үнэн цөөн хүмүүсийн өмнө бүхий л сүр хүчээрээ ил гарч амин чухал асуудал болох нь зайлшгүй. Хэрэв хүн төрөлхтөн энэ гараг дээр оршин тогтнож хөгжсөөр байхыг хүсэж байга бол амьдралын хэлбэр, хүн төрөлхтний бүхий л үүрэг сансрын хуулиудтай уялдан өөрчлөн байгуулагдах болно.

 

Хүний жинхэнэ сэтгэц-оюун санааны маягийг орчин үеийн зурхайчдын зохиодог ердийн төөргөөр тодорхойлох боломжгүй гэдэг баримтыг бас дахин цохон тэмдэглэж байна. Гэтэл хүнд аль нэг элемент давамгайлах нь түүний зан араншинг төдийгүй махбодийнх нь нэн чухал физиологийн онцлогийг нөхцөлдүүлдэг. Энэ нь юуны өмнө хүний цусны бүрэлдэхүүн, мэдрэл-сэтгэл зүйн зохион байгуулалтын шинжид хамаарна. Цусны бүрэлдэхүүн гэж цусны бүлгийг төдийгүй орчин үеийн анагаах ухаанд одоохондоо мэдэгдээгүй шинжийг анхаарч үздэг. Энэхүү шинж тодорхой хүн бүрийн цусанд байдаг бөгөөд түүний оюун санааны хөгжлийн төвшингөөс хамаардаг сэтгэц-эрчим хүчний онцгой хэв маяг мөн гэж тодорхойлж болно.