m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 07:27
91
Үндэсний соёл урлагийн нэгдэл төсөл энэ сарын 28- нд нээлтээ хийнэ

“Ethnosphere” үндэсний соёл урлагийн нэгдэл төсөл энэ сарын 28-нд нээлтээ хийхээр болжээ. Энэхүү төсөл нь Монголын үндэсний урлагийн гурван төрлийг нэгтгэн хүргэж буйгаараа онцлогтой аж. Нээлтийн үеэр хөгжмийн зохиолч, хөгжмийн продюсер М.Чимэдтогтохын “Ethnosphere” цомгийн шинэхэн бүтээлүүд эгшиглэнэ.Тус цомог нь үндэсний хөгжмийг Ethno, Electro, Chill Out, Classic  зэрэг орчин үеийн урсгалуудтай хослуулсан шилдэг арван бүтээлээс бүрдсэн аж. Дашрамд дуулгахад уригдан ирсэн бүх зочдод цомгийн “Silver Edition” хувилбарыг гарын бэлэг болгон өгөх юм байна. “Chimdee’s Music” студи, “FSM agency” компаниас зохион байгуулж байгаа уламжлалт хөгжим, уран зураг, үндэсний хувцас загварыг нэгтгэсэн энэхүү төсөл нь олон улсад манай үндэсний соёл, урлагийг сурталчлан таниулах зорилготой аж. Уг төсөл нь үндэсний хөгжмийг шинэ үеийн хөгжмийн төрлүүдтэй хослуулсан этно стилийн 10 бүтээлээс бүрдсэн “Ethnosphere” цомог, Монголын ахуй соёл харагдахуйц абстракт хэллэг бүхий чөлөөтэй арга ажиллагаатай, үзэгчийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлөхүйц контемпирари хэллэгтэй “Ethnosphere” цомгийн бүтээлүүдийг илэрхийлсэн уран зургийн үзэсгэлэн, Монголын загварын ертөнцийн томоохон төлөөллүүдийн бүтээлүүдээр тавигдах загварын шоунаас бүрдэж байгаа юм. Загварын шоуны хөгжмийн аялгууг “Ethnosphere” цомгийн зохиолууд бүрдүүлэх бол загвар өмсөгчдөөр “Монгол Модель” агентлагийн загвар өмсөгчид ажиллажээ.