m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 07:32
196
Та нийтэч хүн мөн үү?
  1. Та сонсохоосоо илүү ярих дуртай юу?
  2. Та танихгүй хүнтэй ярьж хүүрнэх сэдэв олж чаддаг уу?
  3. Та зөвөлгөө, сургамж өгөх дуртай юу?
  4. Та харилцан ярилцагчаа анхааралтай сонсдог уу?
  5. Ярианы сэдэв танд таалагдахгүй бол тэр байдлаа харилцан ярилцагчдаа ойлгуулдаг уу?
  6. Яриаг тань анхааралтай сонсохгүй байхад та уурлаж гомддог уу?
  7. Аливаа асуудлаар та өөрийн санаа бодолтой байж чаддаг уу?
  8. Ярилцаж байгаа сэдэв танд ойлгомжгүй бол та яриа хөөрөөнд үргэлжлэн оролцдог уу?
  9. Та хамт олны анхаарлын төвд байхыг хүсдэг үү?
  10. Таны сайн ойлгодог, мэддэг наад захын гурван салбар байна уу?
  11. Та уран илтгэгч мөн үү?

Нааштай хариу бүрт 1 оноо өгч нийлбэрийг гаргана.

1-3 оноо авсан бол та нэг бол ам алдуулах аргагүй дуугүй хүн, эсвээс дэндүү нүүрэмгий учраас таниас хүмүүс зайлсхийдэг. Чин үнэнийг хэлэхэд, таньтай харьцахад тэр бүр аятайхан байдаггүй, ямагт хэцүү байна.

4-8 оноо авсан бол та тийм ч нийтэч хүн биш ч, анхааралтай, аятайхан харилцан ярилцагч юм. Та заримдаа сэтгэл санааны дарамттай үедээ уур уцаараа ил гаргаж болохгүй, тэгвэл анд нөхөд чинь илүү дотно харьцах болно.

9-11 оноо авсан бол таньтай ярьж хүүрнэхдээ дуртай байдаг. Анд нөхөд тань таньтай хамт байхыг эрмэлздэг юм байна.