m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.30 05:34
63
М.Нандинцэцэг хүрэл дээр буулаа

Эмэгтэйчүүдийн 51 кг-д тулалдсан ОУХМ дөнгөж сая Казахстаны боксчинд харамсалтай ялагдаж, хүрэл медальтайгаа эвлэрэхээс аргагүй боллоо. Уг нь манай тамирчин энэ тулаанд илэрхий давуу байж, цохилтуудаа илүү оновчтой болгож байсан. Гэвч хажуугийн шүүгчид санал нэгтэйгээр өрсөлдөгч Ж.Шекербековад ялалтыг өгсөн юм. Нандинцэцэг ийнхүү Азийн аваргын мөнгөн медаль дээрээ Азийн наадмын хүрэл нэмж байна. Мөн тивийн олимпоос медаль хүртсэн Монголын хоёр дахь эмэгтэй боксчин болов. Өмнө нь Гуанжоугийн Азийн наадмаас Э.Ундрам мөнгөн медальтай ирж байсан билээ.

Одоо таван тоглолтын дараа гавьяат тамирчин Н.Төгсцогт медалийн төлөө тулалдах болно.

М.Нандинцэцэг ийнхүү Азийн аваргын мөнгөн медаль дээрээ Азийн наадмын хүрэл нэмж байна. Мөн тивийн олимпоос медаль хүртсэн Монголын хоёр дахь эмэгтэй боксчин болов