m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.30 05:39
202
Шангрила зочид буудал 22 давхраасаа шатаж байна

Яг одоо Соёл амралтын үндэсний хүрээлэнгийн хашаанд баригдаж байгаа MCS-ийн барилга болох Шангрила зочид буудал шатаж байна. Гал цайны цагийн үеэр буюу 12:50- 13:00 цагийн үед 22 давхраас эхлэн гарсан байна. Одоогийн байдлаар бүрэн унтраагаагүй байгаа бөгөөд Онцгой байдлынхан галыг унтраахаар шуурхай  ажиллаж байна.

Гал анх цайны цагийн үеэр буюу 12:50- 13:00 цагийн үед 22 давхраас эхлэн гарсан байна.

Галын дуудлагаар хоёр гал унтраах машин ажилласан ч гал улам нэмэгдэн ассаар дахин хоёр машин нэмэгдэж иржээ. Гал унтраах машины аврах шат нь 12 давхар хүртэл сунадаг учир унтраах ажил удааширч байгаа аж. Шатаж эхэлснээс хойш 30 минут өнгөрсөн ч галыг гүйцэт унтраагаагүй байна. Галыг унтраахаар хоёр ангийн таван тасаг ажиллаж байна.