m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 07:43
159
Хойд Солонгосчууд эцсийн эцэст өөр замыг сонгоно

Residential buildings stand in the Grange Road area of Singapore. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Японд айлчилж буй билээ. Тэрбээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ-ийн хамт хэвлэлийн бага хурал зарласан бөгөөд энэ үеэр Хойд Солонгосын талаар ярьжээ. Ерөнхийлөгч Барак Обама Хойд Солонгосын Дундад Азийн орнуудын тайван байдлыг алдагдуулсан, хариуцлагагүй байдал ойрын ирээдүйд үргэлжилсээр байх талаар ярьсан байна. Мөн тэд энгийн, тайван үндэстэн байхыг хүсвэл өөрсдийн зан аашийг өөрчлөх хэрэгтэй гэжээ. Тэрбээр өөрийн орныг олон улстай хамтран ажилладаг итгэлтэй улс хэмээсэн байна. Үргэлжлүүлэн, бид Хойд Солонгост хангалттай дарамт үзүүлж чадах бөгөөд эцсийн эцэст тэд өөр замыг сонгох болно гэжээ. Мөн Ерөнхийлөгч Барак Обама БНХАУ нь Хойд Солонгосыг дэмжин турхирч байгааг буруутгасан байна. Дашрамд дурдахад, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Азийн орнуудаар айлчлал хийж байгаатай холбогдуулан Хойд Солонгос цөмийн туршилтын бүсүүдээ идэвхижүүлээд байгаа юм.

Г.Төгөлдөр