m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.30 07:15
88
Х.Дуламдорж: Онцгой үед нисдэг тэрэг хэрэгтэй байгааг энэ үйл явдал харууллаа

Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хурандаа Т.Дуламдорж галыг унтраасан даруй мэдээлэл хийлээ.

Тэрээр хэлэхдээ "Онцгой байдлын зургаан машин 40 гаруй албан хаагч шуурхай ажиллаж галыг унтраалаа.

 

 

Барилга дээрээс 23 иргэнийг буулгаж аюулгүй болгосон. Гал утраах машины усны даралт хүрэхгүй хүндрэлтэй байсан ч  хүний хүчээр ажилласаар галыг унтраалаа. Нийслэлд өндөр барилга олноороо баригдаж байна. Манай шат 35 метр учир 12 давхраас дээш давхарт хүрэхгүй . Онцгой үед нисдэг тэрэг хэрэгтэй байгааг энэ үйл явдал харууллаа.

 

Гал утраах машины усны даралт хүрэхгүй хүндрэлтэй байсан ч  хүний хүчээр ажилласаар галыг унтраалаа

 

Тухайн барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байсан бөгөөд 12 сард ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй байсан юм билээ" гэв. Манай сурвалжлах хэсэг дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.