m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 07:44
99
Хана нурж хүн гэмтээсэн, дээвэр хуурч машин дарсан осол гарчээ

Нийслэлд ойрд ноцтой хэрэг цөөн гарч, амар амгалан байсан бол өнөөдөр хэд хэдэн ноцтой хэрэг гарлаа. Тухайлбал Баянзүрх дүүргийн нутаг "Зохиомж" дээд сургуулийн хажууд байрлах гараашийн дээвэр нурж ойролцоо зогсож байсан дөрвөн машиныг дарсан юм байна. Золоор хүний амь нас хохироогүй, хэн нэгэн бэртээгүй аж. Онцгой байдлынхан ажиллаж гараашийн дээвэрт дарагдсан машинуудыг гаргажээ.

Энэ хэрэг гараад удаагүй байтал Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Метромалл их дэлгүүрийн хажууд байрлах Чингис шөнийн цэнгээний газрын хана нурсан хэрэг гарлаа. Хэргийн улмаас 50 настай Э гэдэг хүн дарагдан хүнд гэмтсэн юм. гГмтэл согог судлалын үндсэний төвөөс гэмтсэн хүний биеийн байдлыг тодруулахад "Ерөнхий гэмтлийн тасагт эмчлүүлж байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг ар гэрийнхнээс нь аваарай" гэв.