m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 07:49
83
Ливерпүүл "NEWS"

Энэ жил лигийн аварга болохоор өрсөлдөж буй Ливерпүүл 60 сая фунтыг шинэ тоглогч авахад зарцуулах гэнэ.  Аваргуудын лигт орохоор болсон ч Ливерпүүл ийм бага хөрөнгө хаяж байгаа нь "Энфилд" цэнгэлдэхээ 60,000 хүний багтаамжтай болгох барилгын ажил эхлүүлж байгаатай холбоотой гэнэ. Үүндээ 150 сая фунт зарцуулахаар төсөвлөжээ. Ливерпүүл энэ улиралд Примьер лигт өөрсдийн хамгийн их буюу 96 дахь гоолоо оруулснаар 2011/12 оны улиралд Ман Ситигийн 93 гоол оруулж байсан амжилтыг давсан бөгөөд  Челси клубын 2009/10 оны улиралд 103 гоолыг оруулж байсан үзүүлэлтийг эвдэхээр тэмүүлж байгаа юм. Ливерпүүл 1982 оноос хойш дээд лигт хоёр дахь удаагаа 11 тоглолт дараалан хожил аван,  довтлогч Л.Суэрэс нь энэ улирал Европын шилдэг таван лигийн тоглогчдоос 30 гоолыг оруулсан анхны тоглогч болсон билээ. Мөн тэрээр Примьер лигийн түүхэнд нэг улиралд 30-аас дээш гоол оруулсан долоо дахь тоглогч болоод байгаа төдийгүй лигийн түүхэнд нэг улиралд ганц ч торгуулийн цохилт хийлгүйгээр 30 гоолын босго давсан хоёр дахь тоглогч болжээ. Ливерпүүлийн тоглогчдоос хамгийн сүүлд дээд лигт 1986-87 оны улиралд И.Раш 30 гоолыг оруулж байсан түүхтэй. Л.Суарэсийг Реал Мадрид 110 саяар авахаар хөццлдөж байгаа гэнэ.