m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 07:50
65
Хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын уран бүтээлийн цэнгүүн болно

“Ээжээс ерөөл хүсэх дуу”  “Эрийн сайхан хийморь”  “Чойномын гунигт дуун” зэрэг бүтээлүүдээрээ үзэгч сонсогчдынхоо танил болсон Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын “Дэндүү дээ дэндүү” уран бүтээлийн цэнгүүн ирэх сарын 2- нд болно. Тэрбээр сүүлийн үед тайз дэлгэцийн уран бүтээлд чамгүй амжилт олж яваа нэгэн бөгөөд “Гэгээн Муза” наадмаас хоёр ч  удаа шагнал хүртэж “Янзаган хүрээ” музикл, “Хязгааргүй” моно-опера, “Хүннү” дуурь зэрэг дорвитой бүтээлүүд туурвиж авъяасаа асгаж яваа чадварлаг уран бүтээлч юм байна.