m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.30 09:25
111
Сонсголонгийн замд осол гарлаа

Сонсголонгийн замын хажуу руу бетон зуурмагч автомашин унасан байна. Одоогоор осол гарсан шалтгааныг шалгаж байгаа аж. Нисэх, Яармагийн уулзвараас Сонсголонгийн уулзвар хүртэлх автозамыг шинэ технологиор 24 см-ийн зузаантай бетон зам тавьж байгаа юм.

Замын ажил ид үргэлжилж байгаа учраас нэг урсгалыг хааж нөгөө урсгалаар нь автомашинууд зорчиж байгаа гэнэ. Тус замаар ихэвчлэн том оврын автомашинууд зорчдог учраас нэг урсгалаар зорчих нь хүндрэлтэй байгаа юм байна.

Сонсголонгийн замын хажуу руу бетон зуурмагч автомашин унасан байна.