m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.01 00:23
112
Жингээ үр дүнтэй, аюулгүй, тав тухтай хянацгаая

Илүүдэл жингээсээ салахын тулд өнөөдөр олон хүн хооллолтын туршилтуудыг хийх болсон байна. Хоолны хатуу дэглэм сахих, «зургаан цагаас хойш идэхгүй байх» дүрэм эсвэл бүр өлсөх… Гэвч дээрх аргууд тус болдог уу?

Судалгаанаас харахад жингээ бууруулахыг оролдсон орос хүмүүсийн 60% нь хийсэн оролдлогынхоо үр дүнд сэтгэл ханамжгүй байгаа нь харагджээ1. Тэгвэл ямар ч гарц байхгүй болж таарч байна уу гэвэл үгүй юм. Орчин үеийн хоол судлаачид тэнцвэртэй хооллолтын бүтээгдэхүүнүүд дээр үндэслэсэн жин бууруулах хөтөлбөрүүдэд анхаарлаа хандуулахыг зөвлөдөг. Тэгэхээр, Herbalife-ын жин бууруулах хөтөлбөр 2 нь 5 давуу талтай байдаг:

  1. үр дүнтэй 3
  2. аюулгүй 3
  3. тав тухтай 3
  4. хувь хүн бүрт тохирсон  
  5. сая сая хэрэглэгчид 4

Үр дүнтэй  

Herbalife-ын жингийн хяналтын хөтөлбөрүүд үр дүнтэй байдаг болох нь клиник судалгаагаар нотлогдсон билээ. Тухайлбал,  хооллолтын РАМН3 хүрээлэнгийн клиникийн бааз дээр явуулсан судалгаа нь Herbalife-ын хооллолтын бүтээгдэхүүнүүд болох «Формула 1» уургийн коктейль болон «Формула 3» уургийн холимогийг ашигласан жин бууруулах хөтөлбөрүүд нь стандарт бага илчлэгт хоолны дэглэмтэй харьцуулбал илүү үр дүнтэй байдаг болохыг харуулсан.

Аюулгүй

Herbalife-ын бүтээгдэхүүнүүдийн клиник судалгааны нэг чухал тал нь тэдгээрийн хэрэглээний аюулгүй байдлыг хэд хэдэн үзүүлэлтээр хэмждэг явдал. Herbalife-ын жин бууруулах хөтөлбөрт «Формула 1» уургийн коктейль болон «Формула 3» уургийн холимогийг ашиглах нь эрүүл мэндэд аюулгүй болох нь судалгаагаар нотлогдсон. Учир нь эдгээр бүтээгдэхүүнүүд нь тэнцвэртэй орц найрлагатай байдаг бөгөөд хүний бие организмын хэвийн ажиллагаанд шаардагддаг уураг, амин дэм, эрдэс бодис, поли ханасан тосны хүчил багтдаг.

Тав тухтай

Хоолны дэглэм сахих үед хүмүүсийн 60% нь өлсөж байгаагаа мэдэрч байсан нь судалгаанаас харагдсан. Харин Herbalife-ын хөтөлбөр бол хүнийг ядраадаг энэхүү өлсгөлөнгийн мэдрэмжгүйгээр жингээ тав тухтай бууруулах боломж өгдөгөөрөө ялгаатай байдаг. Herbalife-ын «Формула 1» уургийн коктейль болон «Формула 3» уургийн холимогийг хоол хүнсэндээ багтааснаар цатгалан мэдрэмжийг төрүүлдэг бөгөөд улмаар өөрт заагдсан хооллолтын дэглэмээ барихад илүү хялбар болж ирдэг.

Хувь хүн бүрт тохирсон 

Herbalife-ын хувийн зөвлөх нь өөрөө ч бас өмнө нь илүүдэл жингээсээ салж байсан, бусдад өөрийнхөө амжилтыг давтахад тус болоход бэлэн байгаа хүн юм. Тэрээр хүмүүст хооллолт, амьдралын хэв маягийн онцлогоос нь хамаараад жингээ хянах хөтөлбөрийг нь засан залруулж өгч, хүсч байгаа үр дүндээ илүү үр дүнтэйгээр хүрэхэд нь, жингээ бууруулж, цаашдаа тэр жингээ барихад нь тусалдаг.

Сая сая хэрэглэгчид

Herbalife компани нь тасралтгүй шинэчлэлийн зарчмыг баримталдаг бөгөөд тэнцвэртэй хооллолтын салбар дахь туршлагаа хуримтлуулсаар байгаа билээ. Компани 30 гаруй жил шинжлэх ухааны боловсруулалтуудыг хийж, жингээ үр дүнтэй, аюулгүй, тав тухтайгаар  бууруулах, хянах бүтээгдэхүүнүүдийг улам боловсронгуй болгосоор байгаа. 

Дэлхий даяар сая сая хүмүүс Herbalife-ын бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж байна. Уг бүтээгдэхүүнүүдийн тэнцвэртэй орц найрлага, туйлын өндөр чанарын ачаар хүмүүс жингээ бууруулаад зогсохгүй цаашид ч хэвийн барьж чаддаг билээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.herbalife.mn –ээс авна уу.