m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.01 01:09
63
Хэвлэлүүд Ким Чен Уны алга болсон шалтгааныг тогтоожээ

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун есдүгээр сард өвдгөндөө хагалгаа хийлгэсэн талаар БНСУ-ын  "Chosun Ilbo" хэвлэл бичиж байна. Саяхнаас түүнийг амиа алдсан гэх мэдээлэл цахим хуудаснаа тараад байсан ч энэ нь худлаа болох нь тодорхой болсон юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ким Чен Ун энэ оны зургадугаар сард ээлжит шалгалтын үеэр баруун өвдгөндөө бэртэл авч даамжирсаар хоёр хөлөнд нь нөлөөлсөн гэнэ. Мөн энэ мэдээлэлд Өмнөд Солонгосын тагнуулын албанаас түүнийг өндөр өсгийтэй гутал өмссөн байсан тул илүүдэл жингийн улмаас шагайгаа булгасан гэх таамаг дэвшүүлээд байгаа юм. 

Одоогийн байдлаар Хойд Солонгосын их удирдагч эмнэлэгт нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. Түүний хэвтэн эмчлүүлж буй эмнэлэг өндөр хамгаалалтанд буйг хэвлэл онцоллоо. 

Есдүгээр сарын 3-наас хойш БНАСАУ-ын удирдагч олон нийтийн өмнө гараагүй ба ээлжит Ардын дээд хуралд  ч очоогүй гэнэ. Түүнчлэн БНАСАУ-ын сувгаар удирдагчийг доголон явж буй үзүүлсэн нь түүний биеийн байдал тааруу буйг олон улсын хэвлэлүүд ярих шалтгаан болсон юм.