m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.01 01:55
70
УИХ-ын чуулган нээлтээ хийлээ

УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулган 11.40 цагт нээлтээ хийж, хуралдаанд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд  болон  Монгол Улсад суугаа гадаадын элчин сайд нар, олон улсын байгууллага, гадаад, дотоодын зочид, төлөөлөгчид оролцсон.

 

Нээлтийн үеэр УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалын үеэр хийгдсэн гэрээ хэлэлцээрүүдийн ач холбогдлыг онцолсон. Мөн чуулганы завсарлагаанаар нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх томоохон бүтээн байгуулалтын ажлуудтай танилцсан талаараа дурдлаа. Энэ УИХ байгуулагдаад, хоёр жил гаруй хугацаа өнгөрч байгаа нь олон нийт 76 гишүүний ажилд дүн тавьж болохуйц хугацаа гэдгийг хэлсэн.

Түүнчлэн энэхүү чуулганаар нийгэм, эдийн засгийн салбарын олон асуудлыг хэлэлцэж, батлах их үүрэг хүлээж байгааг нийт гишүүдэд сануулсан. Тухайлбал, төсвийн орлого 605.8 тэрбум төгрөгөөр тасарсан, ард иргэдийн амьжиргаа тааруухан байгааг онцлоод, бондуудын төлбөр хийгдэх хугацаа дөхөж байгаа учраас ирэх оны төсвийг хэлэлцэх нь тун чухал гэдгийг онцолсон. Олон нийтийн анхаарлыг татсан чухал асуудлын нэг болох Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн талаарх асуудлыг өргөн барьсан тохиолдолд дараалал харгалзахгүй хэлэлцэнэ гэдгээ мэдэгдэв.

Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн талаарх асуудлыг Ерөнхий сайд өргөн барьсан тохиолдолд дараалал харгалзахгүй хэлэлцэнэ 

Ийнхүү УИХ-ын дарга үг хэлж, намрын чуулган нээснийг албан ёсоор мэдэгдсэнээр Төрийн дуулал эгшиглэв.