m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.01 02:08
101
Олдсон цогцос Б.Алтанхуяг мөн үү, биш үү

Өнгөрсөн сарын 15-наас хойш сураггүй байгаа иргэн Б.Алтанхуягийг оллоо гэх мэдээлэл зарим хэвлэл, сайтуудад гарсаар байна.

Бид баттай эх сурвалж болох ЦЕГ-аас энэ талаар тодруулсан бололвч яг тогтоогдоогүй байна гэх хариултыг өглөө. Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатараас өглөө 09.30 цагт энэ талаар тодруулахад "Уурхайн амнаас хүний цогцос олдсон нь үнэн. Гэхдээ сураггүй байгаа хүн мөн эсэхийг таниулах ажил үргэлжилж байна гэсэн мэдээллийг дөнгөж сая цагдаагийнхан надад өглөө. Сэтгүүлчид энэ талаар маш их асууж байна. Тодорхой болохоор нь цагдаагийнхан мэдээлэл өгөх байх" гэв. Харин Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга  С.Буянжаргал "Цогцос олдсон нь үнэн. Таниулах ажил үргэлжилж, ар гэрийнхэнтэй уулзаж байгаа" гэсэн хариулт өглөө. Бид баттай мэдээлэл авсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.