m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.01 02:47
40
Хонгконгчуудын "Шүхрийн хувьсал"

Хонгконгод үргэлжилж буй үймээн хоёр дахь долоо хоногийн нүүрийг үзээд байна. Олон арван мянган эсэргүүцэгчид хотын төв гудамжийг хаасан хэвээр байгаа юм. Хөдөлгөөний идэвхтнүүд анх оюутнууд байсан бол одоо хотыг бүхэлд нь хамарч оршин суугчид бүгд нэгдээд байна. Эсэргүүцэгчид нулимс асгаруулагч хийгээс өөрийгөө хамгаалахын тулд шүхэр ашиглаж байгаа нь эсэргүүцлийн жагсаалыг аль хэдийнэ "шүхрийн хувьсал" хэмээн нэрлэх болжээ. 

Эсэргүүцэгчдийн гол тавьж буй шаардлага нь хотын удирдлагыг бие даан сонгох, Бээжингээс сонгуулийн бүрэн эрхийг шаардаж байгаа нь энэ. Өдөр ирэх тусам хөдөлгөөн улам идэвхжиж буйг хэвлэлүүд онцолж байгаа юм. Гэсэн хэдий ч эрх баригчид байдлыг намжаахын тулд зөвхөн нулимас асгаруулагч хий ашиглаж байгаа. Одоогийн байдлаар цагдаагийн хэлтэст 89 хүн баривчлагдаж, 56 хүн мөргөлдөөний улмаас гэмтэл авсан талаар эмнэлэгийн байгууллага мэдээлсэн байна.