m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 08:21
45
Тамхины хууль бус худалдааг устгах протуколыг батлав

УИХ-ын үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Тус хуулийн төслийн санаачлагчийн илтгэлийг Эрүүл мэндийн сайд Н.Удвал  танилцуулсан бол байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцууллаа. Үүний дараа хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлж дууссаны дараа санал хураахад гишүүдийн олонх нь дэмжснээр Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл батлагдлаа.