m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.01 04:18
62
Намрын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч үг хэлсэнгүй

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд монгол түмний эв нэгдлийн билгэ тэмдэг болдог Төрийн тэргүүн оролцох эсэх нь тодорхойгүй байсан.  Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт Нью Йорк хотноо ажиллан, даваа гаригт эх орондоо ирсэн. Монгол Улсын Yндсэн Хуулийн 33 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцож болно” хэмээн зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч үндсэн бүрэн эрхийнхээ дагуу чуулганы нээлт болон бусад хуралдаанд тааллаараа оролцдог юм. Тэрбээр хамгийн сүүлд 2013 оны хаврын чуулганы нээлтэд оролцсон. 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын намрын чуулганы нээлтэд оролцсон ч ...

2014 оны хаврын чуулганы завсарлагааны үеэр улс орны амьдралд чухал ач холбогдолтой олон үйл явдал өрнөсөн, намрын чуулганаар нийгэм, эдийн засгийн амьдралд ихээхэн ач холбогдолтой асуудлуудыг хэлэлцэнэ. Тиймээс энэ үед УИХ-ын чуулганы танхимын индрээс Төрийн тэргүүн юу хэлэх бол хэмээн олон нийт чих тавьж байв.

Харин Ерөнхийлөгч энэ удаагийн УИХ-ын чуулганы нээлтэд оролцсон ч үг хэлсэнгүй.