m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 08:31
47
Манчестэр Юнайтед "NEWS "

Өнөөдөр "Манчестэр Юнайтед" хэмээх "НЭР"-ний төрсөн өдөр болж байна. Манчестер Сентрал, Манчестер Селтик, Ньютон Хит зэрэг нэрийг хэсэг хугацаанд хэрэглэсний эцэст өнөөдрөөс 112 жилийн өмнөх энэ өдөр "Манчестер Юнайтед" хэмээх нэрийг албан ёсоор сонгосон юм. Саяхан дасгалжуулагч Дэвид Мойесыгоо халчихаад байгаа “Манчестер Юнайтед” энэ зуны солилцоо наймааны цонхоор Францын “ПСЖ” клубын довтлогч Эдинсон Кавани болон “Барселона” клубын хагас хамгаалагч Сеск Фабрегас нарыг худалдаж авахаар хөөцөлдөж эхэлжээ. “Манчестер Юнайтед”-ын гүйцэтгэх захирал Эд Вудворд Парисын багийн довтлогчийг багаас явна гэсэн дээр нь өөрийн болгохоор санаархаж байгаа аж. Эдинсон Каванигийн төлөө тэд 60 евро төлж магадгүй байна. Шинэ дасгалжуулагч хайж эхэлсэн Манчестэрийн удирдлагууд одоогоор ДАШТ-ий дараагаар ажлаа өгөх Голландын шигшээгийн дасгалжуулагч Луй ван Гальтай хэлэлцээ хийж байгаа юм. Луй ван Галь дасгалжуулагч болвол алдарт "Хатуу самар" Рой Кин туслахаар ирэх юм байна. Олон шилдэг дасгалжуулагчид санал тавьсан боловч Ю.Клопп, П.Гуардиола нар эелдэгээр татгалзжээ. Манчестэрт өнгөрүүлсэн 10 сар нь хар дарсан зүүд мэт өнгөрсөн Д.Мойес "Улаан чөтгөр"-үүдэд хандан захиа бичсэн байна. Тэрээр багийнхаа тоглогчдод хандан уучлалт гуйсан бөгөөд хамтран ажилласанд баярлалаа хэмээжээ. Мөн өнгөрсөн 24 цагийн дотор твиттер орчинд "Moyes" гэдэг үг 1.6 сая удаа давтагдсан байна. Одоо Англи даяар түүнийг хаачих бол хэмээн харж байна. Энэ улирлын сүүлийн тоглолтуудыг удирдах Р.Гиггз сайн ажиллавал багтаа үлдэх магадлалтай юм. Мөн Манчестэрийн алдарт 92 оны ангийнханд багаа даатгавал зөв гэж олон мянган фэнүүд нь үзэж байгаа гэнэ.