m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.01 04:32
59
Б.Баатархүү: Цогцсыг хэн болохыг эцэслэн тогтоогоогүй байна

Б.Алтанхуяг гэх залуу ажилдаа яваад 15 хоногийн турш сураггүй болсон хэрэг гарсан билээ. Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан. Налайх дүүргээс нэгэн цогцос олдсон бөгөөд Б.Алтанхуягийн цогцос мөн байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм. Уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүүгээс тодрууллаа.

-Налайх дүүргээс олдсон цогцос Б.Алтанхуягийнх байж болзошгүй гэсэн мэдээлэл тархаад байна?

-Цагдаагийн байгууллагын 400 гаруй албан хаагчид эрэн сурвалжлах ажиллагаа явуулж Налайхаас нэг хүний цогцос олсон нь үнэн. Цогцсыг ар гэрийнхэнд нь таниулах ажиллагаа явагдаж байна. Цогцсыг шүүх эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Цогцсыг хэн болохыг нь эцэслэн тогтоох болоогүй байгаа. Тэгэхээр шууд мөн гэж хэлэх боломжгүй юм.