m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.01 04:50
42
Солонгосын боксчид зургаан медаль аваад байна

Азийн наадмыг зохион байгуулагч солонгосчууд 54 алт, 55 мөнгө, 61 хүрэл, нийт 170 медаль авч, багийн дүнгээр хоёрт жагсаж буй. Үүн дээр одоохондоо ямар өнгөтэй байх нь шийдэгдээгүй боксын зургаан медаль нэмэгдэх учиртай. Тэд нутгийн рингэн дээрээ, шүүгчийн дэмжлэгтэйгээр эрэгтэйчүүдийн 49, 56, 64, 81, 91, эмэгтэйчүүдийн 60 кг-д медалийн болзол хангаад байгаа билээ. Өчигдрийн шүүлтийн байдлыг ажвал энэхүү зургаан медаль бүгдээрээ алт болоход гайхах явдалгүй. Дашрамд сонирхуулахад хангүг боксчид өмнөх Азийн наадмаас хоёр хүрэл медаль хүртэж байв. Харин энэ удаа гэрийн нохойны сүүл өөдөө гэдгийг жинхэнэ утгаар нь харууллаа.