m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 08:33
36
Аль-Кайдагийн 65 террористийг устгав

Иемен улс АНУ-тай хамтран Иеменд халдлага үйлддэг, дэлхийд хамгийн аюултайд тооцогдоод буй Аль-Кайдагийн Иемен дахь 65 террористийг устгасан байна. Хамтарсан цэргүүд газраас болон агаараас аль алинаар нь алан хядах бүлэглэлийн тулаанчид, удирдагчид, бууны байршил, сургалтын камп зэргийг тандаж, сэжигтэй этгээдүүдийг хороожээ. Мөн тус бүлэглэлийн тэсрэх бөмбөг хийгч Ибрахим Аль-Асириг тэд яг онилон хөнөөгөөгүй ч 65 хүн дотор аль хэдийнэ багтсан хэмээн Засгийн газраас нь мэдэгджээ. Учир нь нас барсан хүмүүсийг шалгахад Саудын Арабт төрсөн Аль-Кайдагийн нэг хамсаатан байсныг Аль-Асирийг мөн гэж үзэж байгаа аж.

Аль-Асир нь уг бүлэглэлийн тэсрэх бөмбөгийг хийдэг байсан бөгөөд түүний хийсэн бөмбөгөөр 2009 онд АНУ-ын худалдааны онгоцыг дэлбэлсэн 25 настай эр бүх насаараа шоронд хоригдох ял авч байсан аж. Дараа жил нь мөн түүний хийсэн принтерийн тэсрэх бөмбөгөөр онгоц дэлбэлж байсан байна. Мөн тэдний саяхан хийсэн бичлэг дээр 100 гаруй хүн байсан бөгөөд тэд АНУ-д очиж халдлага үйлдэнэ хэмээн заналхийлж байжээ. Гэхдээ АНУ-ын зүгээс үйл ажиллагаанд яг ямар үүрэгтэй оролцож байгааг нарийн мэдээлэхгүй байгаа ба хоёр орон хамтран ажиллаж байгааг л онцолж байна. Энэхүү үйл ажиллагаа үргэлжлэх бөгөөд террористуудыг устгаж байгаа нь сайн боловч үйл ажиллагаанд энгийн иргэд ч мөн хохирдог гэдгийг олон улсын ажиглагчид шүүмжилдэг байна.

Г.Төгөлдөр