m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.01 05:03
58
Б.Бүлтэн эмч нарт холбогдох шүүх хурал хойшиллоо

“Эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хариуцлагагүй биелүүлснээс өвчтөн нас барсан” гэх үндэслэлээр Хүний гавьяат эмч Б.Бүлтэн нарын таван эмчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.

Тэдэнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд болохоор товлогдсон ч хойшилжээ.

 

Б.Бүлтэнтэй хамт Улсын клиникийн III амаржих газрын эмч н.Цовоо, н.Энхзаяа   нарын дөрвөн хүн  холбогдооод  байгаа аж.

 

Уг хэргийн  шүүх хурал  өмнө нь хоёр ч удаа товлогдсон ч шүүгдэгчдийн өмгөөлөгч нар ирээгүйгээс хойшилж байсан. Дээрх хэрэгт Гавьяат эмч Б.Бүлтэнтэй хамт Улсын клиникийн III амаржих газрын эмч н.Цовоо, н.Энхзаяа   нарын дөрвөн хүн  холбогдооод  байгаа аж.

 2013 онд III амаржих амаржих газарт  Баянзүрх дүүргийн иргэн Ц дөрвөн кг гаруй жинтэй хүүхэд төрүүлсэн  байна. Том хүүхэд тээж байгаа  гэдэг үндэслэлээр иргэн Ц-д кесарево хагалгаа хийхдээ эхэсийг  нь гүйцэд гаргалгүй саванд үлдээснээс гурван удаа хагалгаанд орж,  амь насаа алджээ.  Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн дүгнэлтээр эмч нар ажил үүрэгтээ хайнга хандаж,  хохирогч эмэгтэйн саванд эхэсийг дутуу үлдээснээс үүдэн амь насаа алдсан гэж дүгнэсэн байна.