m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 08:37
33
Хятадын хувийн салбарынхан эрчимжинэ

БНХАУ-ын Засгийн газраас төрийн эзэмшлийн компаниуд давамгайлдаг салбаруудад, хөрөнгө оруулалтыг татах 80 төслийг хувийн компаниудад санал болгосон байна. "БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцианы хувийн салбарынхны эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд хийгдэж байгаа ажлуудын нэг" гэж шинжээчид онцолжээ.

Төслүүдэд төмөр зам, боомт, сэргээгдэх эрчим хүч, мэдээллийн технологийн салбар багтаж байгаа юм. "Үүнээс гадна хөрөнгө оруулалтад нээлттэй болгох дараагийн салбарууд нь газрын тос, байгалийн хий, олон нийтийн үйлчилгээ болон нисэх буудлын байгууламж зэрэг байх болно" гэж БНХАУ-ын Засгийн газраас мэдээллээ. Эдгээр төслүүдийг нээлттэй тендерээс тодруулах юм.

Гадаад хөрөнгө оруулагчдын хувьд тендерт дангаар эсвэл дотоодын компаниудтай нэгдэл байгуулах болон франчайзингийн хэлбэрээр оролцож болох юм байна.