m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 08:47
23
Эрх баригчид эдийн засгийн хямрал үүссэнтэй санал нэгдэж буй бололтой

УИХ-ын чуулганаар яг одоо Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тус тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр өнгөрсөн баасан гаригт Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Хууль санаачлагчийн илтгэлийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр танилцуулж, байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Зоригт танилцуулсан юм. 

Саяханыг хүртэл эрх баригчдын зүгээс эдийн засаг хэвийн байгаа хэмээн тоо баримт бүхий мэдээллийг цацаж байсан.

Хэдий ийм мэдээлэл өгч байгаа ч Засгийн газраас Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл өргөн барьсан юм. Мөн Засгийн газрын тэргүүн өнөөдөр "Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног"-ийн аянг эхлүүлэх талаараа мэдээллэсэн. 

Энэ бүгдээс үзэхэд  манай улсын эдийн засаг хэвийн бус байгаад эрх баригч нам санал нэгдэж буй бололтой.