m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.01 07:12
525
Байгалийн усан оргилуур

Байгалийн усан оргилуур

Хорвоо дэлхий уужим хийх зүйл их байна гэдэг шиг байгаль дэлхий хэмжээ хязгааргүй нүд хужирлаж зураг дарах гайхамшигтай зүйл санаанд оромгүй газруудад байх юм. Үүний нэг жишээ нь АНУ-ын Невада мужийн Флай нэртэй хувийн эдлэн газарт байдаг “Fly Geyser” нэртэй байгалийн усан оргилуур. Ер бусын хэлбэр өнгө бүхий энэхүү байгалийн усан оргилуур нь олон тооны жуулчин, зурагчдын анхаарлыг татдаг.

Энэ байгалийн усан оргилуур буюу Гейзерийн үүссэн түүх тун сонин. 100 гаруй жилийн өмнө хувийн эдлэн газар газрын тос хайж байсан хүмүүс ирж хэд хэдэн өрөмдлөг хийжээ. Өрөмдлөгөөр газрын тос илрээгүй болохоор өрөмдсөн газраа бөглөж ломбодоод яваад өгч. Харин хэсэг хугацааны дараа нөгөө нүхээр нь газрын гүнийн ус хүчтэй даралтаар цацагдан өвөрмөц усан оргилуур үүсчээ. Үүнээс ахиад хэдэн жилийн дараа оргилсон ус нь эргэн тойрондоо жижигхэн нуур, намаг үүсгэж, ус оргилж байгаа хэсэгт нь газраас янз бүрийн өнгө бүхий хад урган гарчээ.

Гэхдээ энэхүү оргилуур нь хувийн эдлэн газар байрладаг, тойроод намагтай болохоор хүний нүдэнд өртдөггүй байж. Гэвч нэгэн удаа тэр хавиар хэсүүчилж байсан зурагчин эр оргилууртай таараад гайхалтай зураг дарж олон нийтийн хүртэл болгосны дараа хүмүүс олж мэдээд олон зурагаараа очиж үзэхээр явцгаах болсон байна.

 Харин эдлэн газрын эздэд хийх юмаа олж ядсан олон зуун жуулчид огт хэрэггүй байсан тул тайван байдлаа хамгаалахын тулд оргилуурыг тойроод илүү өндөр хашаа татаж, хамгаалалтаа чангатгаж. Түүнээс хойш их зоригтой, буудуулж шархадахаас айдаггүй хүмүүс л оргилуурт дөхөж зураг дардаг болсон байна.

“Fly Geyser” нь зураг дээр их том мэт харагдаж байгаа ч бодит байдал дээр өөр. Усан оргилуурын өндөр нь 1,5 метр, байрлаж байгаа хад нь 2 м. Нийтдээ 3,5 метр өндөр гэсэн үг. Оргилуурыг газар доор байрласан өндөр даралттай нуур усаар тэжээж байдаг аж. Газар доорх нуурын усанд янз бүрийн эрдэс бодис ихээр агуулагдсан байдаг бөгөөд тэдгээр нь агаар мандалд гарсны дараа хатуурч үлдэн янз бүрийн өнгөтэй хадыг бий болгожээ.

Geyzer-Flay-5-600x450

 

Geyzer-Flay-6-600x453

 

Geyzer-Flay-8-600x337

 

Geyzer-Flay-7

 

Geyzer-Flay-10-600x450

 

Geyzer-Flay-2-600x400

 

Geyzer-Flay-3-600x480

 

Geyzer-Flay-4-600x450

 

Geyzer-Flay-11-600x401

 

Geyzer-Flay-12-600x450

 

Geyzer-Flay-13-600x312

 

Geyzer-Flay-14-600x591

 

Geyzer-Flay-15-600x368

 

Geyzer-Flay-16-600x480

 

Geyzer-Flay-17-600x400

 

Geyzer-Flay-18-600x368

 

Geyzer-Flay-19-600x400

 

Geyzer-Flay-20-600x506

 

Geyzer-Flay-21-600x480

 

Geyzer-Flay-22 600x400

 

Geyzer-Flay-23-600x400