m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 08:58
42
Дарданеллийн дайнд амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэнэ

БНТУ-ын Элчин сайдын яам болон Австралийн ерөнхий Консулын газар хамтран зохион байгуулах гэж буй Дарданеллийн дайнд амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх ёслол болно. Ёслолын арга хэмжээ маргааш өглөөний 05.30-д Чойжин ламын музейн урд талын талбайд зохион байгуулагдана. Энэ үеэр Австрали улсаас Монгол Улсад суугаа Ерөнхий Консул нээж үг хэлэх бөгөөд Монгол, Турк, Австрали болон Шинэ Зеландын төрийн дууллыг эгшиглүүлнэ. Мөн Дарданеллийн дайнд амь үрэгдсэн Турк болон Анзак дайчдын гэгээн дурсгалд зориулж залбирал үйлдэн, дурсгалын яриа хийж, цэцэг өргөж эмгэнэл илэрхийлэх юм байна.