m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 09:06
108
Get smile: Одуудын хэлж байсан хамгийн инээдтэй ишлэлүүд

Том Круз:“Би хүүхдэд хайртай. Тэр ч бүү хэл нэг удаа би хүүхэд байсан”.

Арнольд Шварценеггер:“Ижил хүйстэнтэйгээ гэрлэх нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын хувийн хэрэг”.

Бритни Спирс:“Би Японд очих дургүй​. Яагаад гэвэл би загас иддэггүй. Харин миний мэдэж байгаагаар Африкт бүгд загасанд дуртай байдаг”.

Барак Обама: “Парис Хилтонтой харьцуулахад миний амьдрал хэтэрхий олон нийтэд ил байдаг. Миний хажууд Парис Хилтон зүгээр л гэлэнмаа”.

Брук Шилдс: “Тамхи татах нь таны амьдралыг алж байдаг. Харин та үхсэн л бол  амьдралынхаа маш чухал хэсгийг алдаж байгаа хэрэг”.

Кира Найтли:“Хайртынхаа төлөө би юу ч хийхэд бэлэн байна.Кофе хүртэл найруулж өгч чадна”.

Джордж Буш: “Энэ сэдвийн тухайд би өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй. Маш гүн итгэл үнэмшилтэй. Гэхдээ би үүнтэй байнга санал нийлээд байдаггүй л дээ”.

Мерил Стрип: “Ганц цүнхний төлөө хоёр евро төлөхгүй.Тэгсэн дороо би шүдэндээ гоо сайхан углаад явсан нь дээр”. /шүдний аппарат гэж хэлэх гээд ийн андуурчээ/

Мадонна: “Амьдралдаа ядаж ганц удаа ч болтугай эр хүнтэй үнсэлцэж үзсэн эр хүнд л би итгэнэ”.