m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.01 08:53
58
Ким Чен Ун БНХАУ-д зурвас илгээжээ

Өнөөдөр БНХАУ-ын Бүгд найрамдах улс байгуулсны 65 жилийн ой тохиож байна. Энэ үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун БНХАУ-ын удирдагч Си Зиньпинд баярын зурвас илгээжээ. Эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрсөн сараас олон нийтэд харагдахгүй, парламентийн хуралдаа оролцохгүй байгаа түүний хийж байгаа үйлдлийг хэвлэлийнхэн  ихэд сонирхож байна.

Өнөөдөр БНХАУ-ын Бүгд найрамдах улс байгуулсны 65 жилийн ой тохиож байна. Энэ үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун БНХАУ-ын удирдагч Си Зиньпинд баярын зурвас илгээжээ.

Ким Чен Ун зурвастаа БНХАУ-ын ард иргэдэд ирээдүйд хөгжин цэцэглэж, аз жаргалтай байхыг хүсэн ерөөсөн бөгөөд өмнө нь 2012, 2013 онуудад ч ийм зурвас илгээж байжээ.

Ким Чен Ун БНХАУ-д баярын зурвас илгээжээ

Г.Төгөлдөр