m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.01 08:57
131
Хүнсний ногооны хураалт 74.4 хувьтай байна

Тариалангийн бүс нутгаар өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр цас орсон тул ургац хураалтын явц хоёр хоног саатжээ. Үүнтэй холбоотойгоор ҮХААЯ-наас тариаланчдад ургац хураалтын ажлаа эрчимжүүлэхийг зөвлөжээ.

Амралтын өдрүүдээр цас орсон тул ургац хураалтын явц хоёр хоног саатжээ.

Энэ жил 439.2 мянган тонн улаанбуудай, 160 мянган тонн төмс, 101 мянган тонн хүнсний ногоо, 48 мянган тонн тосны ургамал, 23 мянган тонн тэжээлийн ургамал хураан авах урьдчилсан тооцоо гарсан байна.

Одоогийн байдлаар тариаланчид үр тарианы 67,7 мянган га-г ангилан хадаж, 55.3 мянган га-г цайруулж, 157,2 мянган га-г шууд хурааж нийтдээ 212.9 мянган га-гаас 321.0 мянган тонн үр тариа, 11.3 мянган га-гаас 137.8 мянган тонн төмс, 6.0 мянган га-гаас 71,0 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр тарианы хураалт 68.4 хувь, төмсний хураалт 85,2 хувь, хүнсний ногооны хураалт 74.4 хувьтай  явагдаж байна.

Үр тарианы хураалт 68.4 хувь, төмсний хураалт 85,2 хувь, хүнсний ногооны хураалт 74.4 хувьтай  явагдаж байна.