m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.01 09:03
419
М:11 чиглэлийн автобус Чингис хаан олон улсын нисэх буудалд зогсохоор болжээ

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын болон үйлчлүүлэгч иргэдийн хүсэлт, зорчин явах эргэлтийг үндэслэн “М:11 Нисэх-МУБИС-Ард кино театр” чиглэлийн замналыг “М:11 Нисэх- “Чингис хаан” олон улсын нисэх буудал-Ард кино театр” болгон  өөрчилж  тус  чиглэлийг өнөөдрөөс эхлэн мөрдөхөөр нийтийн тээврийн үндсэн даалгаварт өөрчлөлт оруулжээ.