m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.01 09:12
36
Таван аймаг эмнэлгийн машинтай боллоо

Автомашин хуваарилах тухай Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу өчигдөр эмнэлгийн тусламж, үйлчилгээнд ашиглах таван автомашиныг аймгуудын эмнэлэгт хүлээлгэн өгсөн юм.

Нийт 338.500.000 төгрөгийн өртөг бүхий JAC-HFC6500KR3T маркийн таван автомашиныг Дорнод аймгийн Бүсийн оношилгооны төв, Хөвсгөл, Баян-Өлгий, Булган, Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт тус тус хуваарилсан байна.

338.500.000 төгрөгийн өртөг бүхий JAC-HFC6500KR3T маркийн таван автомашин

Эрүүл мэндийн сайд Н.Удвал машин хүлээлгэн өгөх үеэр, “Бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн төв, түргэн тусламжийн салбарыг орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангана гэж Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан. Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж, түргэн тусламжийн сүлжээний хөрөнгө оруулалтын хэмжээг 2016 он гэхэд тав дахин нэмнэ. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нийт 1101 автомашин ашиглаж байна.

ЭМЯ өнгөрсөн онд хот, хөдөөгийн эрүүл мэндийн 34 байгууллагад 876.3 сая төгрөгийн өртөг бүхий 42 автомашин олгосон. Энэ онд түргэн тусламжийн автомашины парк шинэчлэхэд 800.0 сая төгрөгийг улсын төсвөөс баталсан. Эхний ээлжинд 461.5 сая төгрөгөөр 13 автомашиныг эрүүл мэндийн байгууллагад өнгөрсөн наймдугаар сард олгожээ. Цаашдаа автомашины засвар үйлчилгээг цаг тухайд нь чанартай хийж, өвчтөнд эмнэлгийн тусламжийг шуурхай хүргэхэд бэлэн байдлыг хангаж ажиллах  шаардлагатай” гэсэн юм.

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нийт 1101 автомашин ашиглаж байна.