m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.01 09:16
47
Хүүхдээ асарсан аавууд цалингаа авна

БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хе мөрийн хөтөлбөртөө гэр бүлийг дэмжих, шинээр төрсөн хүүхдийг асрахад аавуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой аавуудын сарыг бий болгож, шинээр төрсөн хүүхдээ нэг сар асрах аавд цалинг нь 100% олгоно гэж мэдэгдэж байсан билээ. Тэгвэл энэхүү хөтөлбөр нь энэ сарын нэгнээс эхэлж мөрдөгдөхөөр болсон байна. Тэгэхдээ цалингийн хэмжээг дээр дурдсан хэмжээнд хүргэж чадаагүй ч хоёр дахь хүүхдээ төрснөөс хойш нэг сар асрах аавд цалингийн 60%-ийг өгөхөөр болжээ. Хууль хэрэгжсэнээр хүүхдээ асарсан аав хамгийн ихдээ 1,5 сая вон авах бөгөөд эсвэл амралгүйгээр ажлын цагаасаа нэг сарын хугацааны цагийг хасаж тооцон нэмэгдэл цалингаа авахаас гадна ажилласан цагаа ч авах боломжтой болох аж.