m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.01 09:17
58
В.Компани: “ЦСКА”-тай хийх хоёр тоглолтоос зургаан оноо авах хэрэгтэй

Урд шөнө талбай дээрээ Италийн “Рома”-тай тэнцсэндээ төдийлэн харамсахгүй байгаагаа “Манчестер Сити”-гийн ахлагч Венсан Компани илэрхийлжээ. “Рома”-гийн эсрэг тоглох нь Премьер-лигийн шилдэг зургаан багийн нэгтэй тулснаас ялгаагүй. Гэхдээ бид жаахан хичээж, бага зэрэг азтай байсан бол хожих боломж байсан. Одоо алдаагаа давтахгүй байж, “ЦСКА”-тай хийх тоглолтоос зургаан оноо авах нь чухал. Зөвхөн ингэж чадсан тохиолдолд л плей-оффт шалгарах учраас дараагийн хоёр тоглолтод оноо алдах эрх бидэнд үгүй” хэмээн бельги хамгаалагч өгүүлжээ.