m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.01 09:18
72
Ван Галь “Эвертон”-ы хамгаалагчийг сонирхож байна

“Манчестер Юнайтед”-ын дасгалжуулагч Луи ван Галь ирэх өвлийн солилцоогоор “Эвертон”-ы баруун захын хамгаалагч Симус Коулманыг авах хүсэлтэй байгаа талаар The Guardian мэдээллээ. Ирланд эрийн төлөө хэдий хэр мөнгө гаргах нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ “Юнайтед”-ынхан 27 сая фунтээр авч байсан бельги хагас хамгаалагч М.Феллаинигээр сольж магадгүй талаар өөр нэг эх сурвалж бичжээ. Коулманы хувьд улиралд эхэлснээс хойш таван тоглолтод хоёр гоол хийж, нэг оновчтой дамжуулалт өгөөд байгаа юм.