m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.01 09:31
181
Алдарт ерөөлч Г.Оргойн нэрэмжит тэмцээн боллоо

 УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн ивээл дор Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, алдарт ерөөлч магтаалч Гомбын Оргойн нэрэмжит уралдаан Өмнөговь Мандал-Овоо суманд боллоо.

Энэхүү уралдаанд аймгийн 40 гаруй авьяастнууд оролцон ерөөл магтаалаараа өрсөлдсөн юм. Утга соёлын хосгүй өвийг түгээх, үр хойчдоо өвлүүлэх, сурталчлахад нь дэмжлэг үзүүлсэн сайдад Г.Оргой гуай талархлаа илэрхийлжээ.

Г.Оргой гуай 1950-иад оны үеэс ерөөл магтаал уншиж эхэлсэн бөгөөд 1964 онд улс орон нутагтаа нэрээ гаргаж өнөөг хүртэл тасралтгүй ерөөл магтаал хэлсээр ирсэн байна. Мандал-Овоо суманд зохиогдсон уг уралдаан өсвөр нас болон насанд хүрэгчид гэсэн хоёр ангиллаар явагдаж, өсвөр үеийн ерөөлийн төрөлд Э.Жавхлантөгс, 2-р байранд Б.Баярсайхан, 3-т Ханхонгор сумын ерөөлч Батдэлгэр шалгарлаа.

Г.Оргой гуай 1950-иад оны үеэс ерөөл магтаал уншиж эхэлсэн бөгөөд 1964 онд улс орон нутагтаа нэрээ гаргаж өнөөг хүртэл тасралтгүй ерөөл магтаал хэлсээр ирсэн байна.

Харин магтаалын төрөлд Ноён сумын Сайнжаргал шалгарсан бол удаах байрт Цогт-Овоо сумын  Өлзийнаран, 3-р байранд Даланзадгад сумын Сугирбаатар нар орсон юм. Эхний гурван байранд шалгарсан хүүхдүүдэд 100-300 мянган төгрөгийн шагналыг медалийн хамт гардуулж, хүүхдүүдэд урам хайрлалаа.

Насанд хүрэгчдийн ерөөлийн төрөлд Ядамдорж, Мандахбаатар, Дөлгөөн нар, магтаалчдын тэмцээнд эхний байруудад Түвшиндэлгэр, Мягмарсүрэн, Дондив нар орлоо. Тэдэнд 800-500 мянган төгрөг медалийн хамт гардуулсан юм.