m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.01 10:02
69
Зарим брокер дилерийн компанийн арилжаанд оролцох эрхийг хязгаарлалаа

Монголын хөрөнгийн биржээс нэр бүхий 12 брокер дилерийн компанийн арилжаанд оролцох эрхийг хязгаарласан байна. Тухайлбал, “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн өнгөрсөн наймдугаар сарын 13-ны өдрийн 2014/10 тоот шийдвэрийг хэрэгжүүлээгүй, хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаагүй тус брокер дилерийн компаниудын арилжаанд оролцох эрхийг 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн холбогдох журам болон гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх хүртэл хязгаарлажээ.

Зарим брокер дилерийн компанийн арилжаанд оролцох эрхийг хязгаарлалаа.

Тус компаниуд нь Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаанд төдийлөн идэвхитэй оролцдоггүй аж. Тодруулбал, таван компани нь энэ оны үнэт цаасны арилжаанд оролцож нийт арилжааны үнийн дүнгийн 1.0 хувьтай тэнцэх хэмжээний гүйлгээ хийсэн бол үлдсэн долоон компани нь огт арилжаа хийгээгүй байдалтай байгааг Монголын хөрөнгийн биржээс мэдэгдсэн байна.