m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.01 10:08
131
“Сэтгэл шувуу” уран зургийн үзэсгэлэн нээгдэнэ

Чөлөөт уран бүтээлч Ц.Солонго “Сэтгэл шувуу” уран бүтээлийн анхны бие даасан үзэсгэлэнгээ аравдугаар сарын 13-22-ны хооронд уран зураг сонирхогчдын хүртээл болгох аж.  

Аливаа урлаг нь хүнийг биологийн, байгалийн хүчин зүйлсээс үл хамааран зааглаж энэ ертөнцийг өөрсдийнхөөрөө бүтээх нөхцлийг өдөөж байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. Хэрэв хүмүүний дотоод ертөнц болсон сэтгэлийг гэрэлтэй зүйрлэвэл гарт баригдашгүй, хязгаарлагдашгүй дүүлэн нисэх шувуу бөгөөд хөдөлгөгч хүч нь сэтгэл болж байгаа гэнэ. Тиймээс уг үзэсгэлэнгээс чөлөөт уран бүтээлчийн дотоод ертөнцийн гэрэлтэй танилцаж, хязгаарлагдашгүй үзэл бодлыг хамтдаа харах юм байна.

Уг үзэсгэлэнд хүний нүдэнд үл харагдах мэдрэмжүүдийг “нүд”-ээр бэлгэдэн илэрхийлж буй нь тун сонирхолтой байх болов уу.