m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.01 10:15
56
ТОП-20 индекс дахин буурчээ

Монголын хөрөнгийн биржийн 10 дугаар сарын 01-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар 25 хувьцаат компанийн нийт 41.115 ширхэг хувьцаа арилжигдаж, 31.521.140 төгрөгийн гүйлгээ хийгджээ. 

Энэ өдөр “А” самбарт 18 компанийн 35.804 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 26.142.409 төгрөгийн, “Б” самбарт долоон компанийн нийт 5311 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 5.378.731 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Тус арилжаагаар “Хөх ган” ХК-ийн үнэт цаас хамгийн их буюу 13.682 ширхэг үнэт цаас 1.546.873 төгрөгөөр арилжигджээ. Харин үнийн дүнгээр “АПУ” ХХК-ийн 3103 ширхэг 11.482.100 төгрөгөөр арилжигдсан байна.

ТОП-20 индекс дахин 0.33 хувиар буурчээ.

Түүнчлэн ТОП-20 индекс 15,745.15 нэгж буюу 0.33 хувиар буурсан байгаа бол зах зээлийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж буй “MSE ALL” туршилтын индекс 999.05 нэгж болж 0.01 хувиар буурсан үзүүлэлтэй байна.