m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.01 10:29
56
Монголбанкны Хяналтын зөвлөлийн хурал боллоо

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал есдүгээр сарын 22-ы өдөр болсон. Тус хурлаар Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар хийж буй ажлын явц, үр дүнгийн талаар тус албаны дарга Б.Төмөрбатын мэдээллийг хэлэлцсэн аж.

Монголбанкны Хяналтын зөвлөлийн хурал болж өнгөрлөө

Түүнчлэн Монголбанкны дотоод хяналтын болон санхүүгийн тайлан гаргах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, дотоод хяналтын үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө, тэдгээрийн хэрэгжилтийн явц, үр дүнтэй танилцсан Хяналтын зөвлөлийн гишүүн Ч.Энхбаатарын мэдээллийг мөн хэлэлцсэн байна. Харин хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гаргасан Монголбанкны Хяналтын зөвлөлийн шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгчид хүргүүлж, УИХ-ын байнгын хороонд явуулахаар тогтжээ.