m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 09:46
67
Хамгийн анх түгшүүр зарласан хүүгийн цогцос олджээ

Энэ сарын 16-нд Өмнөд Солонгосын баруун эргээс Чежү арлыг зорьж явсан усан онгоц живсэн томоохон осол болсон. Энэхүү усан онгоцонд нийт 476 хүн явснаас 174 хүнийг аварсан. Живсэн онгоцны гурав, дөрөвдүгээр давхраар голчлон хайж буй бөгөөд одоогийн байдлаар нас барсан хүний тоо 171 болжээ. Тэдгээрийн дотроос нэгэн хүүгийн цогцос олдсон бөгөөд эцэг эх нь түүний эдлэж хэрэглэж байсан зүйл зэргийг нь хараад генийн шинжилгээ хийхгүйгээр таньжээ. Онгоцны ахмад нь хүртэл асуудлыг мэдсээр байж хүмүүсийг байр байрандаа байхыг тушааж байхад тэр хүү онгоц живэх гэж байгааг хүмүүст хамгийн анх мэдээлж, осолд бэлтгэхийг анхааруулсан байна. Тэрбээр хамгийн анх ослын дуудлага хийн 119 дугаарт залгасан бөгөөд түүнээс гадна 20 орчим хүүхэд энэ дугаарт дуудлага өгчээ. Онгоцонд байсан 476 хүнээс 339 нь дунд сургуулийн сурагчид байсан юм. Тэр хүү 911-т залган “Биднийг авраач. Миний бодлоор энэ усан онгоц живж байна” гэсэн байна. Харин ослын дуудлага авсан оператор ахмадтайгаа холбогд гэж хэлсэн бөгөөд хүү “Багш уу?” хэмээн асуужээ. Солонгост ахмад, багш гэхийг адилхан дууддаг аж.

Мөн энэ хүүгээс гадна онгоцны багийнхны нэг гишүүн 22 настай охин хүмүүст аврах хантааз тараан явж байсныг амьд үлдсэн зорчигчид хэлж буй бөгөөд тэрээр өөрөө амьд үлдэж чадаагүй юм. Онгоцны багийн зарим гишүүд сураггүй байгаа бөгөөд амьд үлдсэн хүмүүсийг ахмадын хамт баривчлан шалгаж байгаа юм.

Г.Төгөлдөр