m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 09:51
39
Хямралаас гарах тодорхой саналуудыг МАН-ын бүлэг дэвшүүллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж байгаатай холбогдуулан МАН-ын бүлэг дүгнэлтээ танилцууллаа.

        Засгийн газраас өргөн барьсан Эдийн засгийг эрчимжүүлэх УИХ-ын тогтоолын төсөлд тусгагдсан арга хэмжээнүүд үр дүн муутай, тунхагийн шинжтэй байгаа нь Засгийн газар бий болсон нөхцөлд зөв онош тавьж, дүгнэлт хийж чадахгүйг илэрхийллээ гэж МАН-ын бүлэг дүгнэж байна. Манай улсын бүхий л үзүүлэлтүүд сайн байх үед улс орныг хүлээн авч шинэчлэл нэрээр хоёр жил хүрэхгүй хугацаанд сүйрэлд хүргэсэн эрх баригчид эдийн засгийг 100 хоногийн дотор эрчимжүүлнэ гэдэгт итгэл төрөхгүй байна гэж дүгнэлтэд дурджээ. Ийм учраас хэд хэдэн арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэхийг сөрөг хүчнээс эрх баригчдад санал болголоо.