m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 09:55
32
Дархан цаазат болон тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малтмал олборлохыг дэмжихгүй

Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөлд тусгасан 23 арга хэмжээний 17 нь Ардчилсан намын сонгуулийн амлалт байгаа нь хямралыг давах бус өмнөх амлалтаараа ард түмнээ дахин хуурах гэсэн оролдлого юм. Эрх баригчид хөрөнгө оруулалтыг биш өр зээлийг илүүд үзэж өндөр хүүтэй богино хугацаатай зээлийг дахин авахаар санаархаж байна. Энэ нь хойч үеэ дааж давшгүй өр төлбөрт унагаж эх орныхоо эдийн засгийн тусгаар тогтнолыг алдагдуулах алхам болно гэдгийг МАН-ын бүлэг санууллаа.

Хямралыг давах халхавчин дор дархан цаазат болон тусгай  хамгаалалттай газар нутагт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах далд санаагаа хэрэгжүүлэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байгаа тул төсөлд заасан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ил тод, нээлттэйгээр ярилцах ёстой. Төрийн өмчит уул уурхайн олон аж ахуйн нэгж байхад “Монголын баялаг холдинг” хэмээх компанийг нэмж байгуулах нь төрийн данхар бүтцийг улам томруулсан, хэн нэгэнд зориулсан санаачилга хэмээн үзэж байна.

Үндэсний даатгалын аж ахуйн нэгжүүдийг дэмжихийн оронд төрийн даатгалын тогтолцоог бий болгох гэж байгаа нь буруу юм. Төр өөрийн хувьчилсан даатгалын тогтолцоогоо дахин сэргээх гэж хичээхийн оронд хувийн хэвшилдээ итгэж бодлогын дэмжлэг үзүүлэх ёстой гэж МАН-ын бүлэг дүгнэв.