m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 10:08
43
Аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх санал дэвшүүлэв

Эдийн засгийн хямралын эсрэг татварын багц хуулийн төслийг боловсруулан энэ оны хоёрдугаар улиралд багтаан УИХ-д өргөн мэдүүлэх шаардлагатай. Ажлын байр нэмэгдүүлсэн, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдлыг нь харгалзан компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхийг МАН-ын бүлэг санал болголоо. Мөн татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацаа хэтрүүлсэн аж ахуйн нэгжүүдэд ногдуулсан торгууль, алдангийг хойшлуулж дэмжлэг үзүүлэх, ТЭЦ-5, Төмөр зам, Оюутолгой, Тавантолгойн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийг Засгийн газарт зөвлөв.