m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 10:26
59
Н.Энхбилэг охин эрүүл болоод эх орондоо ирлээ

Вакцины урвал явагдсны улмаас өдрөөс өдөрт бие нь үхжиж, улмаар гар хөлийг үзүүрээ тайлуулан, үхэл амьдралын заагт байсан Н.Энхбилэг охины талаар бид мэдээлж байсан. Тэрээр өнгөрсөн хоёрдугаар сард сайхан сэтгэлт хүмүүсийн дэмжилэгтэйгээр Солонгос улсад эмчлүүлэхээр явсан. Тэгвэл охины өвчин эдгэж, бие нь сайжиран эх орондоо өнөөдөр ирэх аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар 18.00 цагийн орчимд Улаанбаатар хот руу нисэх онгоцонд суух гэж буйгаа дуулгасан тухай мэдээлэв. Юутай ч бяцхан охинд амьдрал бэлэглэсэн бүх хүмүүст талархаж буйгаа охины аав Ц.Намнандорж идэрхийлж байлаа.