m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 10:31
72
ЛаМаркус "Пуужингууд"-ын замыг заав

 

Америкийн NBA-гийн плей-оффын тоглолт өнөөдөр Портлэнд болон Хьюстоны халз өрсөлдөөнөөр үргэлжлэв. Энэ хоёр баг өнөөдөр Портлэнд ес, Хьюстон найман тоглогчтой хоёр дахь тоглолтоо хийлээ. Залуу тоглогч ЛаМаркус Эйлдриж плей-офф эхэлсэнээс Тоёота центрт дураараа дургиж байна. Тэрээр эхний тоглолтонд 46 оноо авсан бол өнөөдөр 43-ийг авсан юм. Түүнийг зогсоох хүн Хьюстонд лав алга. "Пуужингууд" плей-оффд талбайдаа хоёр дараалан ялагдсан муу амжилтыг үзүүлсэн гурав дахь баг болжээ. Тэд 1993-94 онд ийм анти амжилт үзүүлж байсан байна. Портлэндийн холбон тоглогч Д.Лиллард дабль хийж багийнхаа ялалтанд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Уг нь Пуужингууд тийм муу ч тоглоогүй бөгөөд Д.Ховард 32 оноо, 18 самбар гэсэн үзүүлэлттэй тоглосон бол гарааны бусад тоглогчид бүгд 10-аас дээш оноо авсан юм. Хьюстоноос лидер Ж.Харден, Ж.Лин нар багтаа тус болж чадсангүй. Харден талбайд 43 минут өнгөрөөсөн боловч тоглолтондоо хэт шатсан бололтой. Эхний үед Пуужингууд тэргүүлж эхэлсэн ч /31:23/ , удаах үед тоо 53:53 болж тэнцлээ. Портлэнд багийн №12 ЛаМаркус , Хьюстоны №12 Дуэйт Ховард хоёр энэ өдөр слэм данкаар өрсөлдөж ээлж дараалан тохож байлаа. Портлэндчүүд гуравдугаар үед зургаан оноо илүү авсан нь /83:77 /, шийдвэрлэх үед хэрэг болж 112:106-гаар өрсөлдөгчөө буулган авав. Портлэндийн ЛаМаркус Эйлдриж Клайд Дракслерээс хойш плей-оффд 30 онооны босго давсан тоглогч болсон төдийгүй алдарт М.Жорданы 1997 онд тогтоосон түүхэн амжилтанд хүрчээ. Ийнхүү Портлэндийн "Зам заагчид" өөрийнхөө талбайд "Пуужингууд"-ын замыг заах том боломжтой болжээ.