m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 10:32
61
Хаяг шошгын зөрчилтэй 12266 шил архийг битүүмжлэв

МХЕГ-аас аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, эм ханган нийлүүлэх байгууллагуудын үйл ажиллагаанд энэ оны нэгдүгээр улиралд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар согтууруулах ундааны үйлдвэрүүдийн 60 гаруй хувь нь магадлан итгэмжлэгдээгүй лабораторитой, шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээ зах зээлээс буцааж татан авах журмыг хэрэгжүүлдэггүй, дэлгүүр, худалдааны газруудад гарал үүсэл нь тодорхойгүй, хуурамч, стандартын шаардлага хангаагүй архи худалдаалсан зөрчил илэрсэн байна.

Улсын хэмжээнд спиртийн ес, архины 57, шар айргийн ес, дарсны арав, нийт 95 үйлдвэр тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаагаас

Мөн эм ханган нийлүүлэх байгууллага болон эмийн сангуудад худалдаалагдаж буй спирт денатурат нь цувралын дугааргүй, хугацаа, үйлдвэрлэгч  тодорхойгүй, зарцуулалтанд тавих хяналт, анхан шатны мэдээ бүртгэл хөтлөлт хангалтгүй, 38 дээжинд шинжилгээ хийхэд 42% нь чанарын шаардлага хангахгүй дүнтэй гарчээ. Шалгалтын явцад архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхэлж буй ААНБ-ууд болон эм ханган нийлүүлэх байгууллагуудад нийт 117 зөрчил илрүүлж, баталгаажилтгүй, хаяг шошгын зөрчилтэй 12266 шил архийг битүүмжлэн 151 дээжийг шинжилгээнд хамруулан, стандартын шаардлага хангаагүй гарсан 85 шил, хадгалалтын хугацаа дууссан 1071 шил архи, 849 ширхэг шар айраг, найман шил дарсыг устгаж, зөрчил гаргасан 11 иргэн, хуулийн этгээдэд 3.416.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна. Архи согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан зургаан мухлагийн үйл ажиллагаа зогсоож, нэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг холбогдох газарт хүргүүлсэн байна.

Улсын хэмжээнд спиртийн ес, архины 57, шар айргийн ес, дарсны арав, нийт 95 үйлдвэр тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаагаас энэ удаагийн шалгалтаар 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийг хамруулан согтууруулах ундааны 31 үйлдвэр /архины 25, спиртийн зургаан үйлдвэр/, согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээ эрхэлдэг 5078 аж ахуйн нэгж байгууллагад холбогдох хууль, стандартын хэрэгжилтийг шалгасан. Түүнчлэн 127 эм ханган нийлүүлэх байгууллага, 260 нийтийн үйлчилгээтэй эмийн сан, 19 эмийн үйлдвэр, 81 эмнэлэг, эрүүл мэндийн төв, долоон аймгийн эрүүл мэндийн газар хяналт шалгалтанд хамрагджээ.