m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 11:37
44
Лео-Криштиан нар хамтрагч болох уу

Реал Мадридын домогт тоглогч Уго Санчес саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа Месси Реалд ирж болох тухай хэлсэн байна. Хэдийгээр Лео Барсад үнэнч байхаа илэрхийлж байгаа ч багтайгаа байгуулсан гэрээндээ тохиролцохгүй байгаа юм. Уго Санчес " Месси Барсад сэтгэл дундуур байна. Тэд түүний цалин хөлсийг дутуу өгч байгаа нь Мессид өөр багийн тухай бодох боломж олгож байгаа. Хэрвээ тэд үүндээ анхаарлаа хандуулахгүй бол Реал Мадрид зүгээр суухгүй нь тодорхой" хэмээжээ. Энэ нь боломжгүй асуудал биш юм. Барсагаас Л.Фигу, Роналдо нар Мадридад тоглож байсан билээ. Мессиг багтайгаа асуудал үүсгэж эхэлмэгц баян Араб эзэдтэй ПСЖ болон Ман Сити их хэмжээний цалин амалж эхэлсэн ба боломж гарвал авахаар тэмүүлэх нь ойлгомжтой. Алдарт Д.Марадона хүртэл түүнийг Бавари Мюнхэнд ирвэл зүгээр гэж хэлсэн билээ. Каталоны нэр төр "Барса" Леогийн аав Хорхе Мессигийн тэргүүлдэг "Messi Management" компанид 200 сая еврогийн үнэ бүхий таван жилийн гэрээ санал болгоход бэлэн байгаа юм. Түүнчлэн тэд Мессигийн зар сурталчилгаанаас олдог орлогын 20 хувийг авах бодолтой байгаа гэнэ. Харин Мессигийн менежерүүд дөрвөн жилийн хугацаанд “Барса”-гаас 400 сая евро авах хүсэлт гаргасан байна. Түүнчлэн Мессигийн зар сурталчилгаанаас олох орлогыг хуваах талаар ярих хүсэлгүй байгаа юм. Экспертүүдийн үзэж байгаагаар Леогийн үнэ өдгөө 492 сая евротой тэнцэж байгаа аж. Өдгөө Месси жилийн 41.3 сая долларын орлоготойгоор дэлхийн хамгийн өндөр цалинтай 10 тамирчны тоонд багтдаг ба жилд 20.3 сая долларын цалин авч, зар сурталчилгаанаас 21 сая долларыг олдог байна. Энэ улиралд Лео алдарт Уго Санчесийн 234 гоол оруулсан амжилтыг эвдсэн билээ. Хэдийгээр багаа солихдоо тулвал Л.Месси нэр төрөө бодон Реалд очихгүй ч гол өрсөлдөгч К.Роналдутайгаа хамтран тогловол яах бол гэж дэлхийн хөлбөмбөг сонирхогч олон хүн бодож буй нь лавтай.