m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.03 01:36
50
Ганц дайчин маань өнөөдөр алтын төлөө тулалдана

Инчоныг зорьсон 12 боксчноос ганцаар торойн үлдээд буй ОУХМ Доржнямбуугийн Отгондалай өнөөдөр Филиппиний тамирчны эсрэг алтан медалийн төлөө тулалдах болно. Боксын тэмцээн Улаанбаатарын цагаар 13.00-д эхлэх бөгөөд манай хүн дөрөв дэх ээлжинд рингэнд гарах юм. Отгондалайгийн учраа Чарли Суарес нь 1988 онд төрсөн, 2011 онд Зүүн өмнөд Азийн наадмын аварга болсон амжилттай. Мөн тэр ондоо Индонезид болсон ерөнхийлөгчийн цомын тэмцээнд түрүүлж байжээ. Тэрбээр эхний тойргуудад Узбекистан, Энэтхэг, Ирак, Йорданы тамирчдыг буулгаж авсан юм.