m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 13:54
111
Хууль зүйн байнгын хороо Х.Тэмүүжин сайдыг огцруулах нь зөв гэж үзлээ

УИХ-ын өнөөдрийн чуулган завсарласны дараа Хууль зүйн байнгын хорооны хурлыг 20.00 цагийн үед гэнэт зарлан хуралдав. О.Баасанхүү Х.Тэмүүжинг сайдаас огцруулах  саналыг гаргасныг хаалттай  хэлэлцлээ. Тус байнгын хороо нь  19 гишүүнтэй бөгөөд  15 нь хуралд  оролцож, албан бус мэдээллээр 12 гишүүн /Р.Гончигдорж, С.Баярцогт, Х.Тэмүүжин нараас бусад нь/ Хууль зүйн сайдыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн юм байна. Хууль зүйн  байнгын хорооны 19 гишүүний ес нь Ардчилсан нам, тав нь МАН, тав нь МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүд юм. УИХ, Засгийн газар ноцтой, олны анхаарал татахгүйгээр шийдэх асуудлыг бүх нийтийн амралт, эсвэл ажлын бус цагаар шийддэг нь гэм биш зан болсон үйлдэл. Энэ жишгээр Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэн ийн шийджээ. Шинэчлэлийн Засгийн газрын сайд нараас  хамгийн зоригтой шинэчлэл хийж, хууль зүйн салбарт олон ажил  эхлүүлсэн түүний ажил олон хүний дургүйцлийг хүргэж зарим нь бүр зандалчилж, элдвээр бичиж байсан. Энэхүү шийдвэрийг УИХ-аар хэлэлцэх үлдлээ. Залуу, шинэчлэлийн төлөө тууштай тэмцэж буй сайдыгЗзасгийн газартаа авч үлдэхийг эрхэм 76 гишүүн шийдэх үлдлээ.  Түүнээс гадна Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн олонх нь Ардчилсан намынх атлаа ийн намынхаа нөхрийн эсрэг кноп дарсан нь улстөрч судлаачдын хэлж буйгаар тус намынхан дотроо хагарсан шаазан мэт эв түнжингүй, бие биедээ халгаатай  байгааг гэрчлэх шиг.

 

Хууль зүйн байнгын хорооны гишүүд:

 

Ардчилсан нам: 

Ш.Түвдэндорж, Р.Гончигдорж, З.Энхболд, Х.Тэмүүжин, Д.Ганбат, Р.Бурмаа,  Лу.Болд, Ж.Батзандан, С.Баярцогт

 

МАН:

Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, Б.Чойжилсүрэн 

 

“Шударга ёс” эвсэл:

О.Баасанхүү, Ц.Оюунбаатар, Л.Цог, З.Баянсэлэнгэ, Д.Батцогт